ЭРХҮҮ ХОТ ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛОВ.
Эрхүү хот дахь Монгол оюутны холбооноос 2025-2026 оны хичээлийн жилд шинээр суралцахаар ирсэн оюутнуудад зориулсан танилцах уулзалтыг 2025 оны 10 сарын 10-ны өдөр Эрхүүгийн Зам тээврийн улсын их сургуулийн хурлын танхимд зохион байгуулав.
Танилцах уулзалтаар ОХУ-ын Эрхүү хотын монгол оюутан суралцдаг 7 их, дээд сургуулийн төлөөлөл багтсан Эрхүү хот дахь Монгол оюутны холбоо (ЭМОХ)-ны бүрэлдэхүүнийг танилцуулав. Тэргүүн В.Тэмүүжин (ИРНИТУ), гишүүд Ш.Нарангэрэл (ИГМУ), Ц.Азбаяр (ИРНИТУ), Х.Шүрэнцэцэг (ИГУ), Б.Сарангэрэл (ИРГУПС), Л.Мөнхцовоо (ИРГАУ), Х.Эгшиглэн (ИЮИ), Б.Буянбадрал (БГУ).
![]() |
![]() |
ЭМОХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагааны талаар танилцуулахаас гадна 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээллийг хүргэлээ.
Шинэ оюутнуудад тулгардаг болон анхаарах шаардлагатай асуудлын талаар зөвлөмж бэлтгэн хүргэсэн нь энэ уулзалтын онцлог байв.
Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын дэд консул Ж.Батчимэг, Ж.Хажидсүрэн нар оролцож хүрэлцэн ирсэн оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэж, ЭМОХ-оос нийт оюутнуудын дунд зохион байгуулдаг тэмцээн, уралдаан, арга хэмжээнүүдэд идэвхи, санаалчилгатай оролцохыг уриалав.