МОНГОЛЫН АНХНЫ УРАН САЙХНЫ "МОНГОЛ ХҮҮ" КИНОГ ЭРХҮҮ ХОТЫН ҮЗЭГЧДЭД ТОЛИЛУУЛАВ.
Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан монголын анхны уран сайхны "Монгол хүү" кино бүтээлийг Эрхүү хотын Дом кино-д 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус хотын үзэгчдэд толилуулав.
Монголын кино урлагийн түүхийг эхлүүлсэн уг бүтээлийг 1935 онд Зөвлөлтийн кино найруулагч Илья Трауберг найруулж, Ленфильмийн кино баг монголд ирж зураг авалт хийсэн түүхтэй. 1941 онд улс төрийн шалтгаанаар уг киног гаргахыг хориглож байсан бөгөөд 1993 оноос дахин дэлгэцнээ гарч эхэлжээ.
![]() |
![]() |
![]() |
![]() |
2018 онд кино найруулагч Илья Траубергийн ач охин Дарья Хренова өвөөгийнхөө тухай баримтат кино бүтээсэн бөгөөд 2019 онд "Монгол хүү" уран сайхны киног орос хэл дээр орчуулан дэлгэцнээ дахин амилуулсан билээ.
1938 онд Оросууд энэ киног АНУ-д үзүүлэхэд Америкийн кино академиас 10 шилдэг киноны нэгээр тодорсон нь Монголыг дэлхийд таниулсан үйл явдал болсон байна. Оросод ч мөн "Монгол хүү" кино нь урлагийн онцлох үйл явдал болсон бөгөөд хоёр орны соёлын болон дипломат харилцааны нэгэн түүхэн амжилт хэмээн дүгнэж байв.
Ерөнхий консул Б.Ичинхорлоо кино найруулагч Илья Трауберг, түүний ач охин найруулагч Дарья Хренова болон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Дом кино-ийн удирдлагад талархал илэрхийлэв.