ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ИЧИНХОРЛОО ОХУ-ЫН АНГАРСК ХОТЫН ДАРГА С.А.ПЕТРОВТОЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Ангарск хотын дарга С.А.Петровтой 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Чойр хот, ОХУ-ын Ангарск хот хооронд 2023 онд байгуулсан нөхөрсөг харилцаа тогтоох санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах, сурагч, оюутан солилцоог зохион байгуулах, Чойр хотын сургуулиуд болон Ангарск хотын сургуулиуд хооронд олон чиглэлээр хамтын ажиллагааг нягт хөгжүүлэх боломжтойг талууд онцлон тэмдэглэв.