images

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН СИБИРИЙН САЛБАРЫН В.М.МАТРОСОВЫН НЭРЭМЖИТ СИСТЕМИЙН ДИНАМИК БА УДИРДЛАГЫН ОНОЛЫН ИНСТИТУТИЙН 45 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛДААН БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-03

9

Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын В.М. Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын институт 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 45 жилийн ойн баяраа Эрхүү хотод тэмдэглэв.

Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын В.М. Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын институт болон Монголын Шинжлэх ухааны Академи, МУИС болон ШУТИС-ийн хооронд олон жилийн турш үр дүнтэй, найрсаг харилцаа тогтсон билээ. Энэхүү хамтын ажиллагаа нь эрдэм шинжилгээний судалгаа, мэргэжилтэн солилцоо, залуу боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр идэвхтэй өрнөж байна.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын В.М. Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын институтийн 45 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж оролцов.