images

“НӨХӨРЛӨЛИЙН ЭРЧ ХҮЧ 2025” БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-05

23

ОХУ-ын Эрхүү хотын “Байкал” мөсөн ордонд 2025 оны 11 дүгээр сарын 03–04-ний өдрүүдэд “Нөхөрлөлийн эрч хүч 2025” бөмбөгтэй хоккейн тэмцээн зохион байгуулагдав.

Тэмцээнд Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Шарын голын хоккейн хамтарсан шигшээ баг, Оросын “Байкал-Энергия” хоккейн шигшээ баг, Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн хоккейн шигшээ баг болон Оросын “Эн+” компанийн хоккейн шигшээ багууд оролцов.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий газрын дэд консул Б.Батмөнх оролцож, тамирчид болон зохион байгуулагч нарт баяр хүргэж, амжилт хүсэв.