images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ИЧИНХОРЛОО БҮГД НАЙРАМДАХ САХА (ЯКУТ) УЛСЫН ТЭРГҮҮН А.С.НИКОЛАЕВТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЖ, КОНСУЛЫН ПАТЕНТАА ӨРГӨН БАРИВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-17

10

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын тэргүүн А.С.Николаевтай 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын ордонд албан уулзалт хийж, Консулын патентаа өргөн барив.

Уулзалтаар Талууд соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Талууд бүс нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа соёл, боловсролын чиглэлээр нягт хамтран ажиллах, сурагч, багш нарыг солилцох, орос хэлний хамтарсан боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.

“Монгол, Сахагийн ард түмэн түүхэн уламжлал, соёлын өвөө хамгаалах нэгдсэн хүсэл эрмэлзэлтэй бөгөөд соёл, спортын арга хэмжээг тогтмол идэвхтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай билээ" хэмээн Айсен Николаев онцлов.