БҮХ ОРОСЫН 31 ДЭХ УДААГИЙН "РОЗА ВЕТРОВ" ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛОВ.
Бүх Оросын 31 дэх удаагийн "Роза ветров" олон улсын хүүхдийн урлагийн их наадам 2025 оны 11 дүгээр сарын 10-12-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болов.
"Роза ветров" олон улсын хүүхдийн урлагийн их наадамд Хөвсгөл аймгийн Ханх Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож, 4а ангийн сурагч Э.Соёмбо-Эрдэнэ хүүхдийн дуу төрөлд "Морин хуур" дуугаар тэргүүн байр, 5а ангийн сурагч Г.Цэнгүүн ардын бүжиг төрөлд "Буриад охин" бүжгээр бага нас тэргүүн байр, цом, 5а ангийн сурагч Б.Номуун ардын бүжиг төрөлд "Дархад охин" бүжгээр гутгаар байр, цом, 7б ангийн сурагч А.Цовоо эстрад дуу төрөлд тэргүүн байр, цом, 9б ангийн сурагч И.Сувд ардын бүжиг төрөлд "Алтайн чимэг" бүжгээр дэд байр тус тус эзэлж амжилттай оролцов.