images

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР, МОНГОЛ УЛС, ОХУ–ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 104 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-11-25

20

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 104 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Эрхүү мужийн захирагч И.И. Кобзев, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников, Эрхүү хотод суугаа ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч А.А.Котельников, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төр засгийн болон бизнесийн төлөөлөл, төрийн бус байгууллага, их, дээд сургуулиудын удирдлагууд мөн Эрхүү хотод суралцаж буй оюутны төлөөлөл зэрэг 160 гаруй зочид оролцов.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо үг хэлэв. Эрхүү мужийн захирагч И.И. Кобзев тэргүүтэй албаны бусад хүмүүс ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхүү хотод суралцаж буй монгол оюутнууд болон Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн сурагчид урлагийн тоглолт толилуулж, монголын түүх, соёл, зан заншил, нийгэм эдийн засгийн сэдэвтэй видео бичлэгийг уригдсан зочдод сонирхуулан, үндэсний зоогоор дайлав.