БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 101 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Монгол Улс Бүгд найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү хот дахь Монгол оюутны холбоотой хамтран 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.
Оюутан залуусын эх оронч үзэл, үндэсний бахархлыг төрүүлэх, Монголын түүх соёл, уламжлалын үнэ цэнийг сануулах, ойлгуулах, залуучуудын илтгэх ур чадвар, бүтээлч сэтгэхүй, өөрийн байр сууриа тодорхой, оновчтой илэрхийлэх чадавхийг хөгжүүлэх зорилгоор “Өвөг дээдсийн замналаас ирээдүйн Монгол руу” сэдэвт илтгэлийн уралдааныг зарлан энэ өдөр шүүн явууллаа. Илтгэлийн уралдаанд нийт 9 илтгэл тавигдсанаас Эрхүүгийн Прокурорын их сургуулийн оюутан Ганболдын Дэлгэрсайханы илтгэл нэгдүгээр байр, Эрхүүгийн судалгаа техникийн их сургуулийн оюутан Батбаатарын Нандин-Эрдэнийн илтгэл хоёрдугаар байр, Эрхүүгийн их сургуулийн оюутан Эрдэнэбатын Эрхсар-ын илтгэл гуравдугаар байрыг тус тус эзлэв.
![]() |
![]() |
![]() |
Арга хэмжээнд Эрхүү хотод суралцаж буй монгол оюутан залуус урлагийн тоглолтоо толилуулж, оюутнуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөг, волейболын тэмцээний шагналуудыг гардууллаа.
![]() |
![]() |
![]() |
Сагсан бөмбөгийн тэмцээнд (эрэгтэй баг):
-
1 дүгээр байр - Мөнххүүгийн Мөнгөншагай ахлагчтай Эрхүүгийн судалгаа техникийн их сургууль
-
2 дугаар байр - Өлзийсайханы Ганбилэг ахлагчтай Эрхүүгийн Прокурорын их сургууль
-
3 дугаар байр - Нямдоржийн Ундрах ахлагчтай Эрхүүгийн зам харилцааны их сургууль
Сагсан бөмбөгийн тэмцээнд (эмэгтэй баг):
-
1 дүгээр байр - Гомбосүрэнгийн Гантуяа ахлагчтай Эрхүүгийн зам харилцааны их сургууль
-
2 дугаар байр - Туулайн Дариймаа ахлагчтай Эрхүүгийн Прокурорын их сургууль
-
3 дугаар байр - Алтангэрэлийн Намуунзул ахлагчтай Эрхүүгийн их сургууль
Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчид:
-
Шилдэг тоглогч (эр)-Эрхүүгийн судалгаа техникийн их сургуулийн оюутан-Цэрэнсамбуугийн Азбаяр
-
Шилдэг тоглогч (эм)-Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн оюутан-Гомбосүрэнгийн Гантуяа
Гар бөмбөгийн тэмцээнд (эрэгтэй баг):
-
1 дүгээр байр - Амгаланбаатарын Баттэмүүлэн ахлагчтай Эрхүүгийн зам харилцааны их сургууль,
-
2 дугаар байр - Будхүүгийн Мөнхсайхан ахлагчтай Эрхүүгийн судалгаа техникийн их сургууль,
-
3 дугаар байр - Зоригтын Самбууням ахлагчтай Эрхүүгийн Хөдөө Аж ахуйн Их сургууль
Гар бөмбөгийн тэмцээнд (эмэгтэй баг):
-
1 дүгээр байр - Түмэнжаргалын Сарангуа ахлагчтай Эрхүүгийн судалгаа техникийн их сургууль,
-
2 дугаар байр - Түвшинтөрийн Нямсүрэн ахлагчтай Эрхүүгийн их сургууль,
-
3 дугаар байр - Туулайн Дариймаа ахлагчтай Эрхүүгийн Прокурорын их сургууль
Гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчид:
-
Шилдэг тоглогч (эр)-Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн оюутан Амгаланбаатарын Баттэмүүлэн
-
Шилдэг тоглогч (эм)-Эрхүүгийн судалгаа техникийн их сургуулийн оюутан- Түмэнжаргалын Сарангуа
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

Зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцож буй оюутан залуусдаа хичээл сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.















