"УЛС ҮНДЭСТНИЙ НӨХӨРЛӨЛ" ОЛОН УЛСЫН ИХ НААДАМ БОЛОВ.
"Улс үндэстний нөхөрлөл" олон улсын их наадам 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрхүүгийн Зам тээврийн их сургуулийн их танхимд болов.
Энэхүү наадамд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Хажидсүрэн, Эрхүү хотод суугаа ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн газрын төлөөлөл, Эрхүү хотод суугаа ДТГ-ын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Уг арга хэмжээний үеэр Эрхүүгийн Зам тээврийн их сургуульд суралцаж буй монгол оюутнууд ая дууны мэндчилгээ дэвшүүлж идэвхтэй оролцов.
![]() |
![]() |

