images

“ЭХИЙН АЛДАР” I БА II ОДОНГООР ШАГНУУЛАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Ерөнхий консулын газрын зарлал

2026-01-14

114

ОХУ-ын Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Бүгд Найрамдах Саха /Якут/ Улс, Кемерово мужид оршин суугаа Монгол Улсын "Эхийн алдар" одонгийн болзол хангасан иргэд дараах журамтай танилцаж, холбогдох материалаа Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газарт 2026 оны 01 дүгээр сарын 10-наас 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл авч ирж өгөх эсвэл [email protected] хаягаар дээрх хугацаанд ирүүлнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгодог "Алдарт эх" одонг олгох журам 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Эхийн алдар  одон" нэртэйгээр шинэчлэгдэн батлагдсан. /Журам үзэх/

Материал хүлээн авах хугацаа: 2026.01.10 - 2026.03.09

 

Бүрдүүлэх материал:

  1. Анкет /татах/
  2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа
  3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа
  5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа.