images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-01-30

27

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад "Nipah" хэмээх вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, хөрш зэргэлдээ Бангладеш, Тайланд болон Азийн хэд хэдэн улс, хил орчмын бүсүүд, улсын нисэх буудлууддаа эрүүл мэндийн тандалт, хяналтыг эхлүүлж улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авч эхлээд байна.  

"Nipah" вирус сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд халдварладаг, хүнсээр дамжин хүн хооронд халдварлах өндөр эрсдэлтэйгээс гадна эхний үед халуурах, толгой өвдөх, бөөлжих, хүндэрвэл амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч улмаар тархины үрэвсэл үүсэх эрсдэлтэй аж. Одоогоор батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.   

Иймд иргэд та бүхэн эрсдэл бүхий улс оронд зорчихгүй байх, тэдгээр улсаас импортоор оруулж ирсэн жимс, жимсгэнэ, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийх зэргээр эрүүл мэнддээ анхаарч, шинж тэмдэг илрэх тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.