images

БНХАУ-ААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛЮ ЮЙ ТЭЙ УУЛЗАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-01-30

42

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо БНХАУ-аас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Лю Юйг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо “Хятад улс Монгол Улсын хувьд хамгийн том худалдааны түнш орон юм. Монгол Улс БНХАУ хоорондын хамтын ажиллагаа олон салбарт (худалдаа эдийн засаг, соел боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах г.м.) өргөжин хөгжиж буйг тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцлов.