images

САР ШИНИЙН ЗОЛГОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-02-19

21

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрхүү мужийн Засгийн газрын сайд нар, гадаад улсаас Эрхүү хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Эрхүү хот дахь Монголын анд нөхдийн нийгэмлэг болон Монгол оюутны төлөөллийг 2026 оны 02 дугаар сарын 18 буюу Билгийн тооллын шинийн нэгэнд хүлээн авч, хүндэт зочдод сар шинийн баярын зан үйл, монгол ахуй, өв соёл, уламжлалыг танилцуулж, монгол оюутнууд үндэсний урлагийн бүтээлүүдээс толилуулав.