“НАР САРНЫ” НААДАМ.
Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн их сургууль (ИрНИТУ)-аас Монголын уламжлалт “Цагаан сарын баяр”, Буриадын “Сагаалган баяр” Оросын “Масленица” баяруудыг нэгтгэн “Нар сарны” наадмыг 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
Уг арга хэмжээнд монгол оюутнууд өөрсдийн хийсэн монгол зоог, идээ цагаагаа дэлгэн, үндэсний тоглоом наадгайн талаар танилцуулж, тус наадмын нэгдсэн урлагийн тоглолтод монгол дуу, бүжгээ толилуулав.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |





