images

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Зөвлөмж

2026-02-27

221

Энэ сарын 21-ны өдөр ОХУ-ын Эрхүү мужийн Ольхон дүүргийн нутаг дэвсгэрт Байгал нуурын мөс цөмөрсний улмаас 7 жуулчин жолоочийн хамт амь эрсэдсэн тохиолдол гарсан талаар Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев өөрийн телеграмм сувгаар мэдээлсэн байна.

Ослын улмаас Байгал нуурын мөсөн замыг шинэчлэх талаар ОХУ-ын албаныхан ажиллаж байгаа тул ОХУ-ын Эрхүү муж, Байгал нуур орчимд зорчих иргэдэд дараах анхааруулгыг хүргэж байна. Үүнд:

  1. Иргэд албан ёсны батлагдсан мөсөн замаар зорчиж буй эсэхээ үйлчлүүлж буй байгууллага, иргэдээс нарийвчлан тодруулж нягтлах,
  2. Батлагдаагүй, стандарт бус мөсөн зам, гарцаар явж буй тээврийн хэрэгсэлд захиргааны хариуцлага тооцохоор мужийн удирдлагын шийдвэр гарсан тул мөсөн дээгүүр хувийн авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байх зэргийг Иргэд Та бүхэнд анхааруулж байна.