images

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ, ЭРХҮҮГИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-02-27

16

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг төлөөлж Ерөнхий захирал Г.Ёндон, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийг төлөөлж ректор Михайл Викторович Корняков нар гарын үсэг зурав. Гэрээнд боловсон хүчин бэлтгэх, багш, оюутан, магистр, докторын түвшний суралцагчид харилцан дадлага хийх, туршлага судлах, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа, туршилт-зохион бүтээх ажлыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг бэлтгэх, дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалт, семинар, курс зохион байгуулахаар тусгажээ. 

Түүнчлэн, талууд бөмбөгтэй хоккей, жүдо, бокс зэрэг спортын төрлүүдээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах замаар соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж:

https://erdenettoday.mn/article/7190

Иркутский... - Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль | Facebook