images

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ”ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭХ ГАЛТ ТЭРЭГ” БАРИМТАТ КИНО.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-13

11

БНМАУ, ЗХУ-ын ах дүүгийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ЗХУ-ын багш Анна Жаковна Ершова нь 1988 онд Улаанбаатар хотын Нийслэлийн 18 дугаар дунд сургуульд багшлахаар томилогдон ирсэн бөгөөд 30 хүүхэдтэй нэгдүгээр ангийг даан авчээ. Тэрээр 1991 онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан өөрчлөлтийн улмаас БНМАУ-с явсан ба 30 гаруй жилийн дараа сурагч З.Алтангэрэл ангийн хүүхдүүдийн хамт анги даасан анхны багш Анна Жаковнаг эрэн хайх, түүнийг дахин Монгол Улсад урьж авч ирэх чин хүсэл зорилго, бодит үйл явдлаар сэдэвлэн энэхүү баримтат киног туурвисан байна.

Монгол-Оросын хамтарсан кино баг Улаанбаатараас Саратов хүртэл аялж хоёр жилийн хугацаанд эрэл хайгуул хийж, учралын чин сэтгэлийн сэтгэл догдлуулсан мөчүүдийг баримтжуулан бүтээжээ.

Баримтат киног монгол, орос хэлээр туурвисан бөгөөд албан ёсны нээлтээ хийхийн өмнө 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон болон Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургууль (ИрГУПС)-д суралцаж буй монгол оюутан залууст толилуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, чин сэтгэлийн яриа өрнүүлэв.

https://www.irgups.ru/irgups/news/premera-filma-poezd-v-detstvo-dlya-studentov-iz-mongolii-sostoyalas-v-irgups-/