images

ЭРХҮҮ МУЖИЙН УЛСЫН АРХИВЫН 85 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-20

26

Эрхүү мужийн Улсын архивын 85 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ 3-р сарын 20-нд А.М.Сибиряковын нэрэмжит хотын түүхийн музейд боллоо. Уг арга  хэмжээнд Эрхүү хотод суугаа ОХУ-ын ГХЯ-ны Төлөөлөгчийн газар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү мужийн Соёлын дэд сайд Светлана Каплина, архивын агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ольга Сыровацкая, Эрхүү хотын захиргаа, тус  архивтай хамтран ажилладаг музей болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрхүү мужийн Улсын архивыг 1941 оны 3-р сарын 29-ний өдрийн "ЗХУ-ын Улсын архивын цуглуулга болон ЗХУ-ын Улсын архивын сүлжээний тухай журам"-ын дагуу байгуулсан бөгөөд Зүүн Сибирийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийн талаарх баримт бичгийн хамгийн том сан юм. Тус  архивт 1650 оноос хойших 1.2 сая гаруй хадгаламжийн нэгж бүхий 2700 орчим архивын цуглуулга хадгалагдаж байна.

2025 онд архивын санаачилгаар Зөвлөлтийн цэргийн тойргийн баатруудын дурсгалыг хамгаалах улсын анхны төвийг байгуулжээ. Өнөөдрийг хүртэл архивт тусгай цэргийн ажиллагаанд оролцогчдын хувийн гавьяа зүтгэл, ялалтыг ойртуулахад сайн дурынхны оруулсан хувь нэмрийг баримтжуулсан 1500 гаруй баримт бичиг цуглуулсан байна.

 

https://irkobl.ru/news/4337834/