images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-24

35

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Байгалийн Улсын Их Сургуультай хамтран ажиллах тухай гэрээнд 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү гэрээ нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын тогтолцооны үр ашигтай үйл ажиллагааг дэмжих, орос хэлний судалгаа, сургалтыг өргөжүүлэхэд чиглэсэн ба талууд ном, сурах бичиг, сургалт-арга зүйн гарын авлага боловсруулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Түүнчлэн тус Ерөнхий консулын газрын албан хаагчдын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Байгалийн Улсын Их Сургуулийн хэлний бэлтгэл факультетийн хөтөлбөрт 100% хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг энэхүү гэрээгээр олгож байгаа билээ.

https://bgu.ru/news/newsdetail.aspx?id=14048