images

“ЦАЙНЫ ЗАМЫН БРЭНД АВТО АЯЛАЛ”-ЫН МАРШРУТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-27

28

2025 оны 11 дүгээр сард Дархан хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын IX уулзалтын үеэр “Цайны замын брэнд авто аялал”-ыг албан ёсоор эхлүүлэх тухай шийдвэр гаргасан юм.

Энэхүү авто аяллын маршрутыг сурталчлан таниулах ажлын хүрээнд “AKU Game World” ХХК-ны захирал Ж.Ганзориг, “Marco Polo Tour” ХХК-ний захирал Н.Гансүх, гурван улсын “Цайны зам ралли” ажлын хэсгийн ахлагч Г.Базарваань нар Эрхүү хотноо хүрэлцэн ирж Эрхүү хотын захиргаа, Эрхүү мужийн аялал жуулчлалын газар, Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй 2026 оны 03 сарын 25-ны өдөр Русь зочид буудалд уулзалт хийж, санал солилцлоо.

Авто аялал нь БНХАУ-аас эхэлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотууд болон Байгаль нуурын орчмын бүс нутгаар үргэлжлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд Эрхүү мужийн зүгээс дээрх ажлыг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлэв.