images

ЭРХҮҮГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОРОС ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ ФАКУЛЬТЕТ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-27

21

Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Гадаадын иргэдийн орос хэлний бэлтгэл факультет нь 1966 онд БНМАУ-ын оюутнуудад орос хэлний мэдлэг олгох зорилгоор анх байгуулагдаж байсан бөгөөд 1993 онд ЗХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсрол, техникийн бодлогын яамны Дээд боловсролын хорооны тушаалаар бэлтгэл факультетийг Олон улсын факультет болгон өөрчилсөн ба Оросын их дээд сургуулиудад элсэхэд гадаадын оюутнуудыг бэлтгэх болсон байна.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд 7000 гаруй монгол оюутан залуус тус орос хэлний бэлтгэл факультетэд амжилттай суралцаж, ЗХУ болон ОХУ-ын өнцөг булан бүрд олон мэргэжлээр суралцан төгсчээ.

Хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын тогтолцооны үр ашигтай үйл ажиллагааг дэмжин Монгол Улсад чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйлсэд тус факультетийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.