МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСОН БОЛОН МОНГОЛ УЛС ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 105 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН.
Эрхүүгийн Зам-Харилцааны их сургууль (ИрГУПС), “Монголын анд нөхдийн Эрхүүгийн нийгэмлэг”, ОХУ-ын Цэргийн түүхийн хүрээлэнгийн Эрхүү хот дахь салбар хамтран 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосон болон Монгол Улс Орчин цагийн зэвсэгт хүчнийг бэлтгэж эхэлсний 105 жилийн ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт зохион байгуулагдав.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын төлөөлөл оролцсон ба нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочид, төлөөлөгчид хоёр улсын дипломат харилцааны 105, Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээ нь өнөөгийн залуучуудад хоёр улсын түүхэн, бат бэх хамтын ажиллагаа,ялангуяа 1921 оны “Ардын хувьсгал”, 1939 оны “Халх голын дайн”, 1941-1945 онд үргэлжилсэн “Дэлхийн Хоёрдугаар дайн”, 1945 оны “Чөлөөлөх дайн”-д хамтран ялалт байгуулсныг онцлон тэмдэглэв.
Мөн Нээлтийн үйл ажиллагаанд монгол, орос, хятад оюутнуудын төлөөлөл, багш, судлаачид оролцов.
![]() |
