images

ОХУ-ЫН “ИЛИМ ТИМБЕР” МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-04-06

10

Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам, Зүүн Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас ОХУ-ын “Илим Тимбер” мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тус ЕКГ-т танилцуулах уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулав.

“Илим Тимбер” ХХК нь 1983 онд байгуулагдсан, нарс, сибирийн шинэс, гацуур болон хойд зүгийн шилмүүст модоор барилгын материал боловсруулдаг үйлдвэр бөгөөд Санкт-Петербург, Братск, Уст-Илимск хотуудад салбартай, БНХАУ, төв Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад бүтээгдэхүүнээ гаргадаг ОХУ-ын томоохон компаниудын нэг юм.  

Эрхүү мужийн Эдийн засаг хөгжлийн сайд В.Ю.Цишковский,  “Илим Тимбер” ХХК-ны Братск хот дахь салбарын захирал Д.А.Шутов, тус компанийн төрийн байгууллагатай харилцах албаны захирал С.С.Бычков нар тус үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд гаргах ажилд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий консулын газраас хүсэж, евроазийн чөлөөт худалдааны гэрээнд барилгын модон эдлэл тарифын хөнгөлөлтөд хамрагдаж буйг онцлон Монголын аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев  Монгол-Оросын өнөөгийн бизнесийн орчин, боломжийн талаар товч танилцуулга хийж, Зүүн Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаад худалдааны газрын дарга В.Н.Саловаров 2026 оны 08 сарын 25-25 хооронд Эрхүү хотод зохион байгуулагдах Олон улсын түншүүдийн хамтын ажиллагааны форумд Монголын барилгын бизнес эрхлэгчдийн төлөөллийг урилаа.