“НАЙРАМДЛЫН АЛТАН ОД” МЕДАЛИЙГ ГАРДУУЛАВ.
Монгол Улс, ОХУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Найрамдлын Алтан од” медалийг Эрхүү мужийн Хууль тогтоох байгууллагын даргын зөвлөх В.А.Бубновд 04 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхий консулын газрын байранд гардуулан өгөв.