“МОНГОЛ УЛС ЭРХҮҮ ХОТЫН УРАН ЗУРААЧДЫН НҮДЭЭР” ҮЗЭСГЭЛЭН
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд “Монгол Улс Эрхүү хотын уран зураачдын нүдээр” үзэсгэлэнгийн нээлт В.С.Рогалийн нэрэмжит Хотын үзэсгэлэнгийн төвд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийв.
Тус үзэсгэлэн нь Монгол Улс, ОХУ-ын олон жилийн соёлын найрсаг харилцааны бодит илэрхийлэл бөгөөд хоёр орны түүх, уламжлал, оюуны өвийг харилцан хүндэтгэж буйг онцлон харуулсан арга хэмжээ юм.
Үзэсгэлэнд тавигдсан Эрхүү хотын уран зураачдын бүтээлүүд нь Монгол орны хосгүй байгаль-уудам тал нутаг, сүрлэг уулс, нууцлаг говь цөлийг харуулахаас гадна монголын ард түмний өвөрмөц чанар, халуун дулаан сэтгэлийг харуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монголын урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч, зураач А.Сонинбаяр, урлаг судлаач А.Сосор, уран барималч Ц.Амгалан нар болон Эрхүү хотын албаны хүмүүс, ЕКГ-ын төлөөлөл оролцов.
![]() |
![]() |

