images

ЭРХҮҮ ХОТЫН БАГШ НАР МОНГОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД БАЙГАЛИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-04-23

896

Эрхүү хотын Байгалийн улсын их сургуулийн Шинжлэх ухаан, олон улсын харилцааны асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Людмила Санина болон тус сургуулийн Удирдлага, үйлчилгээний тэнхимийн доцент Дарья Хлебович нар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийв.

Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус айлчлал нь мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох болон ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн болж өнгөрсөн гэж ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү муж дахь Төлөөлөгчийн газар Байгалийн улсын их сургуулийн мэдээллээс иш татан мэдээлэв. 

ОХУ-ын Россотрудничество агентлагийн зохион байгуулсан «Урам зориг өгөгч ба сэтгэгчдийн өдрүүд» арга хэмжээний хүрээнд Байгалийн улсын их сургуулийн төлөөлөгчид 300 гаруй монголын ахлах ангийн сурагчдад их сургуульд суралцах боломжуудын талаар танилцуулав. Уг танилцуулга гурван хэл дээр явагдсан бөгөөд хэлний орчуулгыг тус сургуулийн аспирант У.Зандансүрэн хийж, дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн захирал Валерия Кильпякова Байгалийн улсын их сургуулийн хамт олонд хичээл зүтгэл гаргасанд талархал илэрхийлэн Байгалийн улсын их сургуулийн захирал, профессор Олег Грибуновт талархлын захидлыг хүргүүлжээ.