“МОНГОЛ ОРОСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-105” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЭРХҮҮ ХОТНОО НЭЭГДЭВ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ, Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музейн харьяа ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалын музейтэй хамтран “Монгол оросын цэргийн хамтын ажиллагаа-105” гэрэл зургийн үзэсгэлэнг Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн их сургуулийн номын өргөөнд 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээв.
“Монгол оросын цэргийн хамтын ажиллагаа-105” үзэсгэлэн нь Монгол Улс болон ОХУ-ын олон жилийн цэргийн найрсаг харилцааны бодит илэрхийлэл бөгөөд стратегийн түншлэл, энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол-Оросын харилцааны үе шатуудын тухай уг үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зураг, баримт материалуудыг тус музейн эрхлэгч, дэд хурандаа А.Амартайван дэлгэрэнгүй тайлбарлан хүргэв.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрхүү мужийн Засгийн газар, төр засгийн байгууллага, Эрхүү хот дахь Монголын анд нөхдийн нийгэмлэг болон их, дээд сургууль, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Эрхүү мужийн захиргааны урилгаар Ялалтын баярт оролцохоор ирсэн дэлхийн 2-р дайны үед Фронтод бэлгийн морьд хүргэж явсан 102 настай Ж.Рашинхүү, Чогдон баатрын дүү Д.Ганболд, “Дайнд оролцогчдын Монголын хороо”-ны дэд тэргүүн, ахмад дипломатч, хурандаа Г.Лүндэн, БХЯ-ны ахмад ажилтан, хурандаа Л.Цэвэгдорж нар уригдан оролцов.
Уг үзэсгэлэнг 05 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд тус сургуулийн (ИрНИТУ) номын өргөөнд нийтийн хүртээл болгох юм.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |





