АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 81 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЭРХҮҮ ХОТНОО БОЛОВ.
1941-1945 оны Аугаа Эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ тавдугаар сарын 9-нд Эрхүү мужид боллоо. "Мөнхийн алдар хүндийн гал" дурсгалын цогцолборын талбайд болсон ёслолын арга хэмжээ нь эх орноо хамгаалж дайнд амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхлэв.
Арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн Холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Анатольевич Серышев, Эрхүү мужийн захирагч Игорь Иванович Кобзев, гадаад улсаас Эрхүү хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон албаны бусад төлөөлөгч нар оролцов.
![]() |
Эрхүү мужийн захиргааны урилгаар Ялалтын баярын арга хэмжээнд Монгол Улсаас дэлхийн 2-р дайны үед Фронтод бэлгийн морьд хүргэж явсан 102 настай Ж.Рашинхүү, Чогдон баатрын дүү Д.Ганболд, “Дайнд оролцогчдын Монголын хороо”-ны дэд тэргүүн, ахмад дипломатч, хурандаа Г.Лүндэн, БХЯ-ны ахмад ажилтан, хурандаа Л.Цэвэгдорж нар уригдан оролцлоо.
![]() |
![]() |


