“ХАВРЫН БАЯР” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суралцаж буй оюутан залуусын “Хаврын баяр” арга хэмжээг 2026 оны 05 сарын 16-ны өдөр Эрхүүгийн Зам харилцааны их сургууль дээр зохион байгуулав.
![]() |
![]() |
![]() |
![]() |
Арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулийн Гадаад оюутнуудтай харилцах сургалтын хэлтсийн эрхлэгч Оксана Викторовна Ловчагина, Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Богатов Максим Юрьевич, ОХУ-ын Прокурорын Их Сургуулийн Эрхүү хот дахь салбар сургуулийн Эрүүгийн хуулийн хүрээлэнгийн Боловсрол, арга зүйн хэлтсийн мэргэжилтэн Вероника Георгиевна Степанова нар уригдан оролцов.
![]() |
![]() |

Эрхүү дэх Монгол Оюутны холбооноос нийт оюутан залуусын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, гар барилдаан, АХА тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд шагналыг “Хаврын баяр” арга хэмжээний үеэр гардуулав. 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан спортын арга хэмжээнүүдэд үзүүлсэн амжилтаараа энэ жилийн шилжин явах шилдгийн шилдэг цомыг Эрхүүгийн Үндэсний Судалгаа Техникийн их сургууль (ИрНИТУ) хүртэв.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод 2025-2026 оны хичээлийн жилд нийт 9 бакалавр, 1 ординатор, 6 аспирант суралцан төгсөж байгаа бөгөөд сурлагын амжилт, спорт, урлаг, олон нийтийн ажилд оролцож буй идэвх санаачилгыг нь харгалзан дараах оюутнуудыг шагнав. Үүнд:
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны өргөмжлөлөөр Эрхүүгийн Их Сургуулийн аспирант Баттулгын ХОС-ЭРДЭНЭ;
- Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас "ШИЛДЭГ ОЮУТАН" өргөмжлөлөөр Эрхүүгийн Анагаах Ухааны Их сургуулийн оюутан Бэхбатын СОНДОР;
- Монголын Оюутны Холбооны “МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” цол тэмдгээр Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн оюутан Уянгасайханы ЭНХЗАЯА;
- Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал “АЛТАН ОД” медалиар Эрхүүгийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутан Өнөрбатын ТҮВШИН;
- Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны “МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ” медалиар Байгалийн Улсын Их Сургуулийн аспирант Зандансүрэнгийн ОЮУН-УНДРАХ нарыг шагнав.
Төгсөж буй болон “Хаврын баяр”-т хүрэлцэн ирсэн оюутан залуусдаа Эрхүү хотын оюутны хамтлаг урлагийн тоглолтоо толилуулж, цаашдын сурлага, ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөв.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |












