images

АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-27

50

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрхүү мужийн Улсын архивтай хамтран "Монголия: далёкая и близкая. Страницы истории в документах ГАИО" архивын баримтын үзэсгэлэнг 2026 оны 05 сарын 27-нд Эрхүү мужийн Улсын архивын төв байранд гаргав.

 

Үзэсгэлэнгийн үеэр Эрхүү мужийн Улсын архивын захирал Жабинский Семён Михайлович тус ЕКГ-ын хамт олонд архивын үйл ажиллагаа, цахим сан үүсгэж байгаа байдал болон баримтын сан хөмрөгөө танилцуулав.

1941 оны 3-р сарын 29-ний өдрийн "ЗХУ-ын Улсын архивын цуглуулга болон ЗХУ-ын Улсын архивын сүлжээний тухай журам"-ын дагуу Эрхүү мужийн Улсын архив нь байгуулагдсан бөгөөд 1650 оноос хойших 1.2 сая гаруй хадгаламжийн нэгж бүхий 2700 орчим архивын цуглуулга хадгалагдаж байна. 

2026 оны 01-р сарын 01-ний байдлаар тус архив болон түүний салбаруудад 46,467 хадгалах нэгжийн 2,523,185 хуудсыг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

2025 оноос баримтуудын хадгалалтын шинж  чанарыг сайжруулах, нөхөн сэргээх ажлыг эхэлсэн бөгөөд одоогоор 1,176 файл, 101,446 хуудасны физик байдлыг сайжруулсан байна.