images

“ТАЛЫН САЛХИ” НААДМЫН ТОВ ГАРЛАА

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2026-06-08

7

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаад “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд наадмын үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ. 

Энэхүү мото наадамд Монгол Улсын 70 мото клубийн 3800 гаруй мотоцикл сонирхогч оролцохоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцох талаар сонирхолтой мэдээллийг уншиж, монгол бичгийн мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Хүмүүн бичиг