“ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХӨТӨЛБӨРИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА.
“Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” (CAREC)-ны Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн олон улсын хурал уулзалт албан ёсоор эхэллээ. Энэ жил CAREC хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс 2026 оны CAREC хөтөлбөрийн зохион байгуулагч орны хувьд тус хурлыг эх орондоо зохион байгуулж буйд өндөр ач холбогдол өгч байна. Хил дамнасан тээвэр, иргэний нисэх, авто болон төмөр зам, усан тээвэр, ложистик, замын аюулгүй байдал, ухаалаг хөдөлгөөн, дижитал шилжилт зэрэг салбар хуралдаанууд болж байгаа бөгөөд энэ онд хэрэгжүүлэх ажил, бүс нутгийн тээврийн загвар, нийлүүлэлтийн сүлжээний шинжилгээ, тээвэр ложистикийн төвийн асуудлыг мөн хэлэлцэх тухай мэдээллийг уншиж, монгол бичгийн мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Хүмүүн бичиг