“МОСТЫ ДРУЖБЫ-2026” СУРАГЧ СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
“Мосты дружбы-2026” сурагч солилцооны арга хэмжээ Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургууль дээр 2026 оны 06 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Тус зуслангийн арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү мужийн ”Ангасолка” зуслангаас 42 сурагч 7 багш, ОХУ-ын “Аршаны” сургуулиас 9 сурагч 1 багш болон ОХУ-ын Эрхүү мужийн “Подснежник хамтлагийн 18 сурагч 1 багш амжилттай оролцов.
ОХУ-ын сурагч, багш нар Монгол орны өв соёл, ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж, монгол хүүхдүүдтэй хамт өнгөрүүлэн, төрөл бүрийн тэмцээн уралдаан, хөгжилтэй тоглоом, явган аялал, малчин айлтай танилцах, шатрын тэмцээн, галын наадамд оролцов.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |













