“ХАРААЦАЙ” МОНГОЛ БИЧГИЙН СТУДИЙН ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ.
ОХУ-ын Эрхүү мужийн “Буриадын соёлын музей” олон нийтийн сангийн дэргэдэх “Хараацай” монгол бичгийн студийн 2026 оны төгсөлт, сертификат гардуулах ёслол 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрхүүгийн Улсын их сургуулийн (ИГУ) дэргэдэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Буриад соёлын гэр музейд зохион байгуулагдав.
Ерөнхий консул Б.Ичинхорлоо “Үндэсний бичиг үсэг, хэл соёл, түүх, өв уламжлалыг буриад зон олонд түгээн дэлгэрүүлж буй “Хараацай” монгол бичгийн студийн багш нарт болон монгол үндэсний өв соёлыг тээж, түгээж яваа нийт төгсөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүсэв.
![]() |
![]() |
Монгол бичгийн дүрмийн мэдлэг, унших, бичих чадвараа үнэлүүлдэг энэхүү арга хэмжээнд Ерөнхий консулын газар 3 дахь жилдээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд амжилттай суралцсан төгсөгчдөд Ерөнхий консул Б.Ичинхорлоо, “Хараацай” монгол бичгийн студийн монгол бичгийн багш Л.Б.Загдаева, калиграфын багш Р.Х.Б.Лубсанова нар сертификат, дурсгалын зүйл гардуулав.
![]() |
![]() |
![]() |
Мөн Ерөнхий консулын газрын хамт олонд “Хараацай” монгол бичгийн студиэс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг явдалд талархал илэрхийлж диплом хадгалуулав.
![]() |
![]() |







