images

“БАЙГАЛЫН ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН VII ФОРУМ”-ЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-08-28

9

“Байгалын олон улсын түншлэлийн VII форум”-ын нэг хэсэг бол Монгол, Хятад, Оросын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа юм.  

"Эрхүү хот уламжлал ёсоор уулзалтын газар байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байна. Худалдааны замууд уулзаж, соёлууд хоорондоо сүлжилддэг газар, бизнесийн холбоо, түншлэл бий болсон сонирхол татахуйц цэг юм. Манай хотоор дайран өнгөрсөн Их Цайны зам бол үүний нотолгоо билээ. Энэ зам нь зүгээр нэг бараа бүтээгдэхүүний дамжуулах суваг биш байсан бөгөөд үндэстнүүдийг нэгтгэж, цаг хугацааны шалгуурыг давсан харилцаа холбоог бий болгосон. Өнөөдөр бид энэ түүхийг үргэлжлүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн ололт амжилтын үзэсгэлэн төдийгүй харилцан яриа, хэлэлцээр, гэрээнд гарын үсэг зурах талбар юм. Иймэрхүү арга хэмжээ нь манай улс орнуудын хоорондын эдийн засгийн харилцааг бэхжүүлж, шинэ ажлын байр бий болгодог. Их Цайны замын дагуу тогтсон сайн хөршийн уламжлалууд өнөөдөр манай улс орон, хотуудад ашиг тусаа өгсөөр байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж Эрхүү хотын дарга Руслан Болотов тэмдэглэв.

Энэхүү үзэсгэлэн, худалдаанд Монгол Улсаас Хушхан ХХК, Эвсэг кашемир, Хөвсгөл цай, Tea Road ХХК, Дархан савхи ХХК, Шинэ амттан ХХК, ERDA кашемир, Gobi Erdene кашемир, Magnag кашемир болон хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нийт 10 аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, худалдаалав.