"ИХ ЦАЙНЫ ЗАМ" ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ.
"Их цайны зам – Олон улсын хүмүүнлэгийн коридор: Түүхэн туршлага ба ирээдүй рүү харах нь" сэдэвт олон улсын шинжлэх ухаан, онол практикийн бага хурал Байгалын Улсын Их Сургуульд зохион байгуулагдав. Тус хуралд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын төлөөлөл оролцон үг хэлсэн бөгөөд Түүхийн шинжлэх ухааны доктор, академич Цэдэндамбын Батбаяр илтгэл тавив.

Бага хуралд Монгол, Орос, Хятад, Беларусийн 120 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Орос, Монгол, Хятадын харилцааны түүх, олон улсын үйл явц болон эдийн засгийн хөгжилд Их цайны замын гүйцэтгэх үүрэг, түүхэн замын соёл, урлагт үзүүлэх нөлөө, олон улсын бизнес, инновацийн хөгжил гэсэн чиглэлээр Орос, Монгол, Хятадын эрдэмтэд мэдээллийн чанартай 98 илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://bmfp.bgu.ru албан ёсны вэбсайтаас авах боломжтой.
![]() |
![]() |

