images

ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТ ДАХЬ СУВОРОВЫН НЭРЭМЖИТ ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-09-07

2

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Эрхүү хот дахь Суворовын нэрэмжит цэргийн сургуулийн захирал А.В.Золотухиныг хүсэлтийнх нь дагуу 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзав.

Эрхүү хот дахь Суворовын нэрэмжит цэргийн сургууль нь 2023 онд байгуулагдсан бөгөөд 5-11-р ангид нийт 420 сурагч суралцаж байна.

Энэ хичээлийн жилд Монгол Улсаас хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу 6 сурагч 5 дугаар ангид ирж суралцахаар болсон бөгөөд эдгээр хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэл болон бусад асуудлын талаар санал солилцов.

Тус ЕКГ-ын зүгээс хүүхдүүдтэй холбоотой аливаа асуудал, мэдээ, мэдээллийг шуурхай солилцож байх саналыг тавьж, боломжит бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.