images

“ОЛОН ЗУУНЫ ТҮҮХЭН ДУРСАМЖИЙГ ХАДГАЛАХ НЬ: МОНГОЛ - ОРОС - СОЛОНГОСЫН АРХИТЕКТУРЫН УЛАМЖЛАЛ” ТҮҮХЭН БАРИМТАД ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-09-11

8

“Олон зууны түүхэн дурсамжийг хадгалах нь: Монгол-Орос-Солонгосын архитектурын уламжлал” түүхэн баримтат үзэсгэлэн Эрхүү хотын Түүхийн музейд 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийв.

Энэхүү үзэсгэлэн нь гурван улсын архитектурын өв соёлын баялаг уламжлалыг дэлгэн харуулж, ард түмний соёлын ертөнцийг үзэх үзэл, уран сайхны эрэл хайгуул нь барилга болон уран барилгын урлагт хэрхэн шингэн туссаныг харуулсан бөгөөд ОХУ-ын Эрхүү мужийн Улсын архив, Монгол Улсын Үндэсний төв архив, ОХУ-ын Эдийн засгийн улсын архив, Бүгд Найрамдах Буриад Улсын архив мөн БНСУ-ын Соёлын өвийг хамгаалах холбооны сан хөмрөгөөс бүрдсэн сонирхолтой олон баримт материалууд дэлгэгджээ.

Уг үзэсгэлэн нь Монгол, Орос, Солонгосын ард түмний хамтын нөхөрлөл өөр өөр соёл хэрхэн харилцан үйлчилж, бие биенээ баяжуулж, нийтлэг өвийг бүрдүүлж байсныг харуулснаар онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Үндэсний төв архивын төлөөлөл болон Эрхүү хотын албаны хүмүүс, тус ЕКГ-ын төлөөлөл оролцов. Үзэсгэлэн 10 сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.