МУЗЕЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 83 ХУВЬТАЙ БАЙНА.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрийн аманд барьж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрээр үндэсний оюун санаа, соёлын дархлааг бэхжүүлэх чухал хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг чанартай барьж дуусгахад онцгой анхаарахыг холбогдох сайд нар, гүйцэтгэгч компанид захив. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байгаа тухай мэдээллийг уншиж, монгол бичгийн мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй.
Эх сурвалж: Монцамэ агентлаг Хүмүүн бичиг