images

ЭРХҮҮ ХОТОД БАЙГАЛИЙН ОЛОН УЛСЫН ХҮН АМ ЗҮЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-09-17

11

ОХУ-ын Эрхүү хотноо Байгалийн олон улсын хүн ам зүйн форум 2026 оны 09 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор С.Дэмбэрэл, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн астропаркийн дарга, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батмөнх болон Дотоод Хэргийн Их сургуулийн төлөөлөл оролцов. Түүнчлэн тус форумын нээлтэд ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, Киргиз Улсын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм судлал, экологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын төлөөлөгчид болон томоохон ААН, компаниудын төлөөлөл оролцов.

 

Энэхүү форум нь Эрхүү хотноо анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд форумаар хүн амын бууралт, насжилт, томоохон хотуудад хэт төвлөрч буй байдал зэрэг орчин цагийн хүн ам зүйн тулгамдсан асуудлууд болон аж үйлдвэрийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талбар болж буй жижиг, дунд хотуудын асуудлыг авч хэлэлцэнэ.