БАЙГАЛИЙН ОЛОН УЛСЫН “ЭКОЛОГИЙН КОНГРЕСС” АНГАРЫН БҮС НУТАГТ БОЛОВ
Байгалийн олон улсын “Экологийн Конгресс” 09 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Ангар мөрний бүс нутагт болж өнгөрөв.
Тус конгресс нь ОХУ-ын ЮНЕСКО-гийн асуудал эрхэлсэн комиссын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаас Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажлын албаны дарга М.Баттулга илтгэл тавьж оролцов.
Энэхүү конгресийн хөтөлбөрийн хүрээнд 09-р сарын 26-нд Эрхүү мужийн Байкальск хотын “Эко-цех” аялал жуулчлалын төвд "Байгаль нуурын экосистем – 2026" олон улсын ойн нөхөн сэргээлтийн форумыг зохион байгуулсан бөгөөд Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсний 30 жилийн ой болон ОХУ-ын байгалийн нөөц газрын тогтолцоо үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдав.
"Эко цех" аялал жуулчлал, арга хэмжээний төвд зохион байгуулагдсан Олон улсын ойн нөхөн сэргээлтийн форумд холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд, сайн дурын ажилтнууд болон гадаадын ДТГ-ын төлөөлөгчид цугларч, ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр туршлагаа хуваалцлаа.
![]() |
![]() |
Монгол Улс, БНХАУ, Кыргыстан, БНСУ-ын Ерөнхий консулын газрын төлөөлөл болон орон нутгийн удирдлага, иргэд, Байкалск хотод ургадаг уугуул модны төрөл зүйлс болох шинэс, хуш, гацуур болон нарс модны суулгацыг олон улсын төгөлд тарив. Мөн форумд оролцогчид нарсны 4000 орчим суулгац тарьжээ.
Форумыг “Эх дэлхийд амьдрал бэлэглье” хүмүүнлэгийн сан Эрхүү мужийн ойн аж ахуйн цогцолборын яамтай хамтран Эрхүү мужийн засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

