images

“ОЛОН ҮНДЭСТНИЙ ЭВ НЭГДЛИЙН БАЯР” ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-10-02

8

Эрхүү мужийн Залуучуудын бодлогын яамны дэмжлэгтэйгээр Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн их сургууль 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Олон үндэстний эв нэгдлийн баяр” их наадмыг  тус их сургуулийн стадионы задгай талбайд зохион байгуулав.

Уг арга хэмжээний үеэр уламжлалт тоглоомд суурилсан багийн спортын тэмцээнүүд, үндэсний бүжиг, угсаатны бүлгийн хувцас болон ардын гар урлалын үзэсгэлэн, концерт, үндэсний хоолны амталгаа, үндэсний бүтээлч сургалт, семинар зохион байгуулагдаж тус их сургуульд суралцдаг монгол оюутнууд монгол үндэстний хувцасаар монгол орноо сурталчилж, ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. 

Их наадамд Эрхүү хотод суугаа ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл, Эрхүү хотод суугаа Кыргыстан улсын төлөөлөгчийн газрын төлөөлөгч болон албаны бусад хүмүүс оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв.