МОНГОЛЫН РЕСТОРАН, ЗООГИЙН ГАЗРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭРХҮҮ ХОТЫН “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОМБИНАТ” ХК-Д АЖИЛЛАВ.
Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрхүү хотын “Хоол үйлдвэрлэлийн комбинат” ХК-ийн хүүхдийн хоол тэжээл, сүүн бүтээгдэхүүний гал тогоогоор зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
![]() |
![]() |
Тус арга хэмжээнд Монголын ресторан, зоогийн газрын холбооны ОХУ дахь төлөөлөгч О.Оюунмаа, тус холбооны менежер Д. Бүжинлхам тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын дэд консул Б.Батмөнх нар оролцов.
Төлөөлөгчид тус байгууллагын үүсэл хөгжил, үндсэн зорилт, чиг үүрэг, цэцэрлэгийн болон сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулсан хоол тэжээлийг боловсруулж, үйлдвэрлэдэг арга зүй, аюулгүй, эрүүл хоол, хүнсийг лабораторийн хяналт дор хэрхэн баталгаажуулдаг болон бүтээгдэхүүнээ цэцэрлэг, дунд сургуулиуд, холбогдох худалдааны цэгүүдэд жижиглэн болон бөөний хэлбэрээр хэрхэн түгээдэг гэх мэт асуудлуудаар туршлага судалж, санал солилцов.
![]() |
![]() |
Эрхүү хотын “Хоол үйлдвэрлэлийн комбинат” ХК нь анх 1992 онд байгуулагдсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн боловсролын 200 гаруй байгууллагын 85 мянга орчим хүүхдүүдийг байгалийн цэвэр түүхий эд дээр суурилж боловсруулсан хоол тэжээлийн бүтээгдэхүүнээр хангах үндсэн үүрэгтэй ба хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох банш, бууз, котлет гэх мэт хоол үйлдвэрлэж худалдаанд гаргадаг байна.
![]() |
![]() |





